“Дархан-Ус суваг” ХК нь энэ он гарснаас хойш байгууллагын төлөвлөгөөт ажил, иргэдээс ирүүлсэн санал, гомдол болон Эрсдэлийн цахим системээр дамжуулан ирүүлсэн мэдээллийн хүрээнд 70 гаруй худгийн /люк/ тагийг засварлан, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Энэхүү ажил нь авто замын хөдөлгөөнд оролцогчид болон явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэж байна.
Иргэд та бүхэн эвдэрсэн, онгорхой болон аюул учруулж болзошгүй худгийн тагийн талаарх мэдээллийг “Дархан-Ус суваг” ХК дуудлагын утас 7700-3700 дугаарт холбогдон ирүүлж, хамтран ажиллана уу. Одоогоор шаардлагатай худгийн тагийг нийлүүлэхийг хүлээж байгаа бөгөөд таг ирмэгц засвар, нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлэн хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах болно.
Аюулгүй орчин-Бидний хамтын хариуцлага.



