ДДЦС нь анх 1965 оноос хойш 61 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нийт 60.000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг станц юм. Энэ хугацаанд тус хамт олны хичээл зүтгэлээр техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг удаа дараа хэрэгжүүлсэн. ДЦС нь анх 83МВт хүчин чадлаар 120 мянган цаг ажиллах нөөцтэй баригдаж байсан. Өдгөө 288-359 цагаар, хүчин чадлаа хоёр дахин хэтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд нөөц 13,8 хувьтай байна. Дархан хот жилээс жилд хүрээгээ тэлж, хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилга, орон сууц, үйлдвэр, үйлчилгээний газрууд олноороо баригдаж байна. Энэ байдлаар өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг тооцоход 2027 онд 267 Гкал/ц-аар 893 мян.Гкал болж дулаан үйлдвэрлэлийн дээд хязгаарт хүрнэ.
Цаашид Дархан хотыг дулааны эрчим хүчээр бүрэн хангах боломж хязгаарлагдмал болж эхэлснийг ДДЦС-ын захирал М.Жаргалсайхан өнгөрсөн хугацаанд дурдаж байсан.
Тиймээс Дархан хотод шинэ эх үүсвэрийг ойрын хугацаанд нэн яаралтай барьж байгуулах шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнгөрсөн 2 дугаар сард МУ-ын Засгийн газрын гишүүдэд танилцуулж байсан юм. Монгол улсын Засгийн газраас Дархан хотод эрчим хүчний 2-догч эх үүсвэрийг барьж байгуулах ажлыг дэмжихээ илэрхийлсэн юм.



