Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсөв батлагдсан байна.
Ирэх онд Төвийн бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт нийт 77 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр 226.6 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдсан. Үүнээс:
Дархан-Уул аймагт 19 төсөл — 61.6 тэрбум төгрөг, мөн Төвийн бүсийн хэмжээнд 15 томоохон төсөл, арга хэмжээнд 105.8 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагджээ.
Хөрөнгө оруулалтын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүс нутгийн авто зам, дэд бүтцийг сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн ажиллаж, амьдрах орчныг сайжруулах чухал бүтээн байгуулалтууд хэрэгжих аж.
Эх сурвалж: УИХ-ын гишүүн, АҮЭБ-ын сайд Г.Дамдинням https://www.facebook.com/photo/?fbid=1699424928411918



