Албан хаагчийн порталд ажлын үнэмлэх, нэрийн хуудас нэмэгдлээ.
Албан хаагчийн порталд ажлын үнэмлэх, нэрийн хуудас нэмэгдлээ. Төрийн албан хаагч та портал (www.ta.etaz.mn)-аар нэвтрэн орж, татаж аван ашиглах боломжтой
Дэлгэрэнгүй
ХАЛЗАНГИЙН БАЯРСАЙХАН "АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН" ЦОЛООР ШАГНАГДЛАА
"Дарханы Төмөрлөг Үйлдвэр" ХХК-т 33 жил ажилласан Гангийн үйлдвэрийн бэлдэц үйлдвэрлэх цехийн дарга Халзангийн Баярсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Баяр хүргэе.
ДАРХАН-УС СУВАГ ХК 70 ГАРУЙ ХУДГИЙН ТАГИЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЛОО
“Дархан-Ус суваг” ХК нь энэ он гарснаас хойш байгууллагын төлөвлөгөөт ажил, иргэдээс ирүүлсэн санал, гомдол болон Эрсдэлийн цахим системээр дамжуулан ирүүлсэн мэдээллийн хүрээнд 70 гаруй худгийн /люк/ тагийг засварлан, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Энэхүү ажил нь авто замын хөдөлгөөнд оролцогчид болон явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэж байна.
Иргэд та бүхэн эвдэрсэн, онгорхой болон аюул учруулж болзошгүй худгийн тагийн талаарх мэдээллийг “Дархан-Ус суваг” ХК дуудлагын утас 7700-3700 дугаарт холбогдон ирүүлж, хамтран ажиллана уу. Одоогоор шаардлагатай худгийн тагийг нийлүүлэхийг хүлээж байгаа бөгөөд таг ирмэгц засвар, нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлэн хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах болно.
Аюулгүй орчин-Бидний хамтын хариуцлага.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ “ДДС” ТӨХК-Д АЖИЛЛАЛАА
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Жамбаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зохицуулагч Д.Цогоо, Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ, Тусгай зөвшөөрлийн газрын дарга Х.Номинбилэг, Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган, Хэрэглэгч, орон нутгийн газрын дарга Д.Алтантуяа, Эрчим хүч хэмнэлтийн газрын ахлах мэргэжилтэн Л.Заяа нар ажиллав.
Ажлын хэсэг компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилт, дулаан хангамжийн байдал, үйлчилгээний найдвартай ажиллагаа болон үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.
“БИДНИЙ ХОТ” АЯНД ОЮУТАН, СУРАГЧИД НЭГДЭЖ БАЙНА
Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойн баярыг угтан хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг сайжруулах, нийтийн эзэмшил газрын тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг цэвэрлэж багасгах зорилгоор “БИДНИЙ ХОТ” аяныг аймгийн хэмжээнд 2026 оны 10-р сарын 01-ний өдрөөс зохион байгуулж эхэлсэн.
Аянд ЕБС, их дээд сургууль, коллежийн оюутан, сурагчид идэвхтэй хамрагдаж байна. Аянд нэгдсэн нийт оюутан, сурагчиддаа Дарханчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.



