"Ногоон хот” тохижилт үйлчилгээний сарын ажлын хүрээнд өнөөдөр /2025.04.22/ Дархан сумын 10, 11 дүгээр багийн 50 гаруй худалдаа үйлчилгээ эрхэлдэг байгууллагын төлөөлөлтэй аймгийн Захирагчийн ажлын албанаас хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар нийгмийн хариуцлагын хүрээнд “Бурхантын гудамжинд” Дарханчуудын хэлдгээр 380 айлын нүүр эгнээний аж ахуйн нэгж байгууллагууд хотын стандартын дагуу гадна орчны тохижилтын ажлыг 5 дугаар сард хийж өнгө үзэмжээ сайжруулахаар болсон байна. Мөн энэ ажил Дархан сумын “Ардын өргөн чөлөө” гудамжинд хийгдэхээр нэгдсэн төлөвлөлтийн зургийг мэргэжлийн байгууллагаас гаргахаар ажиллаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.



