ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ШУДАРГА БАЙДЛЫН ТАЛААРХ СУДАЛГААГ АВЧ БАЙНА
Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын шударга байдлын талаарх судалгааг иргэдээс авч байна.
Энэхүү судалгаа нь иргэд, олон нийтэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдал, хүнд суртал, чирэгдлийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүнд нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, улмаар төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, шударга, хариуцлагатай, иргэн төвтэй үйлчилгээг төлөвшүүлэхэд чиглэнэ.
”ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.” гэж зааснаар "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах” журмын шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна.
ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬД ДАРХАН-УУЛ АЙМАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан холбогдох журам, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/115 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/151 дүгээр тушаалын хүрээнд эрүүл мэндийн салбарын “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” энэ сарын 13-15-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгууллагдаж Дархан-Уул аймаг амжилттай оролцлоо. Команд штабын сургуулилтад Эрүүл мэндийн алба, мэргэжлийн анги, тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн бүрэлдэхүүн, Сурталчилгааны албад Засаг даргын тамгын газрын Мэдээлэл технологийн албаны албан хаагчид оролцлоо.
Онцгой байдлын газраас гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах, штабын үйл ажиллагааг жигдрүүлэх, бие бүрэлдэхүүний гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх цагийн байдлыг үнэлэх дадлагад зөвлөн тусалж хамтран ажиллалаа



